Цэцэрлэг суманд тэг зогсолт хийлээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 иргэнээс түргэвчилсэн оношлуурааршинжилгээ хийхэд эерэг гарсан тул өнөөдөр тус сумын хэмжээнд тэг зогсолт хийж байна.
Сэжигтэй тохиолдлын ойрынхавьтлуудыгилрүүлжшинжилгээндхамруулж байна гэдгийг Цэцэрлэг сумын Засаг дарга Н.Анхбаяр хэлж байлаа. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаасЦэцэрлэг сумын удирдлагуудтай цахимаар холбогдон зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна. Түргэвчилсэноношлуураарэерэг гарсан иргэдийн шинжилгээг Орхон аймгийн бүсийн төвд өнөөдөр явуулсан бөгөөд хариу маргааш гарна.Баталгаат хариу гартал иргэд сандарч тэвдэлгүй тайван байх хэрэгтэй. Хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.