Ханх суманд дахин газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна. Энэ сарын 3-нд таван удаа өнөө өглөө нэг удаа хөдөлжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуутгэдэг газар буюу Хөвсгөл нуурдотор2 дугаар сарын 3-ны 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитуд, 14:14 цагт 3.6 магнитуд, 15:14 цагт 4.7 магнитуд, 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тус сумын төв болон Хорообагийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Мөн энэ сарын 4-ний 02:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Хорообагийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.