Хөвсгөл нуурын ойролцоо долоон удаа газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр (2021.2.3) долоон удаа газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, Хөвсгөл нуурт өчигдөр
- 09:52 цагт 3.5 магнитуд,
- 12:20 цагт 4.7 магнитуд,
- 13:54 цагт 4.1 магнитуд,
- 14:14 цагт 3.6 магнитуд,
- 15:14 цагт 4.7 магнитуд,
- 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төв болон багийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй байна.