Мөрөн суманд 743 иргэн гэрийн тусгаарлалтад байна
Мөрөн сумын хэмжээнд 163 иргэн гэрийн тусгаарлалтад нэмэгдэж, 69 иргэний 14 хоногийн хугацаа дуусч, нийт 743 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналт тандалтыг сайжруулах зорилгоор Аймгийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар,Улаан загалмайн хорооны сайн дурын иргэд, өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн мэдээллийг тулган нягталж, хяналт тавин ажиллаж байна. Энэ үеэр гэрийн тусгаарлалтад байсан 668 иргэнээс түүвэрлэн, халдвар хамгааллын дэглэм баримтлан гэрийн хяналт шалгалтаар очиход 14 иргэн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн байсан гэдгийг Мөрөн сумын Засаг даргын орлогч Д.Идэрмөнх мэдээллээ.