Хөвсгөл аймагт 2 иргэн ажиглалтын тусгаарлалтад байна

Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийж байна. Тодруулбал тусгаарлагдсан иргэн С энэ сарын 20-нд Пусанаас Улаанбаатарт онгоцоор ирж хотод эгчийндээ нэг хоноод 21-нд автобусаар Мөрөн суманд ирсэн. Харин иргэн Б
2 дугаар сарын 12-нд Улаанбаатараас - Сөүл - Улаанбаатар чиглэлийн онгоцны нисгэгчээр ажилласан бөгөөд энэ сарын 19-21-нд дээрх чиглэлд дахин нислэг үйлдэж 22-нд өөрийн хувийн машинаар Хөвсгөлд ирсэн байна. Ажиглалтын тусгаарлалтад байгаа 2 иргэний шинжилгээний хариу маргааш гарах ажээ.
Б.Гантуяа