Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд утсаар хамрагдана
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл энэ сарын 24-өөсэхэлсэн бөгөөд ирэх оны 1 сарын 6-нд дуусна.
Энэ удаагийн цэргийн шинэчилсэн бүртгэл "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үед зохион байгуулж байгаа учраас иргэд өөрийнхарьяа багийн Засаг даргадаа утсаар бүртгүүлж байна. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийнүүрэгтэнбуюу 18-50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар, 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон 2-р зэргийн цэргийнүүрэгтэнбуюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдана.
Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нэргүйанхаарууллаа. Бүртгэлд хамрагдахгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж торгуулийн арга хэмжээ авах юм байна. Тус сумын 14 багт бүртгэлд хамрагдах 10000 гаруй цэргийн насны эрчүүд амьдардаг ажээ.