Сэлэнгэ аймгаас 200 гаруй иргэнийг татан авна

516
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 46-р хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Ерөө сумын Бугант тосгонд байгаа 200 гаруй иргэнийг өнөөдөр татан авахаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комисстой зөвшилцсөний дагуу энэ арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгаас өнөөдөр тус иргэдийг авч ирэх 4 хүн тээврийн автобус, иргэдийг татан авах үйл ажиллагааг зохион байгуулах 2 тээврийн хэрэгсэлтэй 10 төрийн албан хаагч Сэлэнгэ аймгийг зорилоо. Сэлэнгэ аймгийн Онцгой комисстой хамтран иргэдийг шинжилгээнд оруулж татан авах ажиллагааг зохион байгуулах тул дээрх сумын нутагт самар түүж ууланд байгаа иргэд яаралтай бууж ирж орон нутагтаа ирэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд анхааруулж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn