УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цахим хурал хийв

518

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн ИТХ-ындарга, 23 сумын удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цаг үеийн асуудлаар цахим хуралхийлээ.

Энэ үеэр өвөлжилтийн цаг үеийн байдал,малчдад өвс, малын тэжээлийн хүрэлцээ, хангалт,корона вирусээсхэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж,орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул УИХ-ынгишүүн Л.Энх-Амгаланд өвсний тендерийн асуудлыг шийдэж өгөх, аймагтаа өвсний нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэж байлаа.


ХуралдаандХНХЯ-нытөрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХХААХҮЯ-нытөрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,ЭМЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар оролцож,орон нутагт тулгамдаж буй салбарынхааасуудлуудад анхаарч ажиллахаар боллоо.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn