Сонгуулийн хороо байгууллаа
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг томилогдсон байна. Сонгуулийн хороог байгуулснаас хойш 2 дахь хуралдаанаа хийж Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, жижүүрийн хуваарийг хэлэлцэн баталсан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болгосон гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Б.Гантуяа