Аймгуудад PCR шинжилгээ хийх боломжтой

455
Аймгуудад цаашдаа PCR шинжилгээ хийх боломжтой гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоогоор голомтот өвчлөл гарсан аймгууд болон Улаанбаатар хотод уг шинжилгээг хийж байгаа юм. Иргэдэд PCR шинжилгээг хийгээд эрүүл гэж үзсэн үед нийслэл болон бусад хотоос гаргаж байгаа аж.
ЭМЯ-наас түүнчлэн 119.MN өчигдрөөс ажиллаж байгааг мэдээллээ. Мөн ард иргэд маскаа зүүж, зайнаас харилцаж байгаа нь ажиглагдаж байна гэв. Халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүсийг олноор нь шинжлэхэд коронавирус илрэхгүй байгаа нь ард иргэд дэглэмээ сайн барьж байгааг илтгэж байна хэмээгээд ЭМЯ талархал илэрхийллээ.
Ойрын хавьтлуудыг илрүүлэхэд төр засаг, ард иргэд бүгд хамтран тэмцэж байгааг ЭМЯ-наас онцлов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn