Гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулна
Мөрөн суманд түргэвчилсэн оношлуураарсэжигтэй тохиолдол илэрсэн учраас энэ сарын 23-ны 18 цаг хүртэлгарах хөдөлгөөнийг хязгаарлан106 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Энэ үеэр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатархот руу3 тээврийн хэрэгсэлтэй 5 иргэн зорчиж,Улаанбаатар хот болон бусад сумаас 43 тээврийн хэрэгсэлтэй 123 иргэнМөрөн суманд орж ирсэн байна. "Коронавирусний сэжигтэй тохиолдол нь бүх нийтийн бэлэн байдлын энэ үед биднийг хэрхэн ажиллаж өөрсдийн албаны бэлэн байдлыг хангасныг шалгалаа гэж үзэж болно. Бид цаашид коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд орон нутагтаа энэ халдварыг оруулахгүйн тулд гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулан онцгой анхаарчажиллана"гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ. Энэ хүрээнд Намнангийн ар, Жаргалант, Рашаант зэрэг Хөвсгөл аймаг руу нэвтэрдэг постуудад хяналтыг нэмэгдүүлэн ажиллах аж.