Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч санаархах эрхгүй

509

МҮОНР-ийн захирал Г.Батзаяатай ярилцлаа.
Танай байгууллага дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриагаа хэлэх үү?
Үүсээд байгаа нөхцөл байдал биш(Үүсгээд) байгаа нөхцөл байдаг гэж харж байна.Ажлын нөхцөл, цалин мөнгөтэй холбоотой асуудлаар хамт олон санаа бодлоо илэрхийлэх нь зөв. Гэхдээ өнөөдөр энд Радиог төлөөлөөд зогсож байгаа хүмүүс яг манай 120 хүний төлөөлөл мөн үү гэвэл үгүй.
Радиогийнхоо  хамт олныг хуралдуулаад санал хураалтаар гурван хүнээ төлөөлөөд явуулсан бол хамаа алга. Гэтэл үгүй. Анх ажил гүйцэтгэлийн 20 хувь хассантай холбоотой асуудлыг тавьж хамт олны гарын үсэг цуглуулсан. Гэтэл одоо хэн нэгний гар хөл болж хамт олныг турхирч эхэллээ. Ямар сайндаа л Радиогийн хэсэг залуус анх зурсан гарын үсгээ хамгаалж бидний гарын үсгийг өөр ашиг сонирхлоор ашиглахгүй байхыг уриалан дахин гарын үсэг зуруулахад дийлэнх уран бүтээлчид маань зурсан байх жишээтэй.
Үүнийгээ ч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна лээ.
Ингэхдээ тэд МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлээс санхүүгийн хүндрэлтэй үед ажил гүйцэтгэлийн 20 хувийг түр хугацаанд олгохгүй байх Захиргааны шийдвэрийг эсэргүүцэж 2020 оны 10-р сарын 01-ний өдөр хамт олны гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан.
Энэхүү ажил ч шийдэлд хүрч ажилтнууд бид 10-р сарын 25-ны  цалингаас эхлэн ажил гүйцэтгэлийн 20% авах боломж бүрдсэн.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улс орон төдийгүй дэлхий нийтээр санхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бид тогтвортой ажлын байртай,  найдвартай орлоготой, цалингаа цаг хугацаанд нь бүрэн бүтэн авч байх нь маш чухал билээ.
Харин Үйлдвэрчний эвлэлээс явуулж буй цалингийн 20 хувиа авах хөдөлгөөн нь анхны зорилгоосоо гажуудан, бидний хүсэл сонирхлыг буруугаар ашиглах, хамт олны дунд үл ойлголцол үүсгэх вий хэмээн болгоомжлоход хүргэж байна.
Сэтгүүлч, уран бүтээлчид, ажилтнууд бид эв нэгдэлтэй, тогтвортой ажлын байртай, найдвартай орлоготой байх нь эдийн засгийн энэ хүнд үед хамгаас чухал байна гэсэн байна.
Энэ хамт олны гээд байгаа эсэргүүцлийг удирдаж байгаа хүмүүс бас нэг асуудлыг хөндөж байсан.Ажлын байрны дарамт нэвтрүүлгийн бодлогод хэт нөлөөлөл үзүүлдэг тухай?
Ажлын байрны дарамт гэж яг юуг хэлж байгаа юм. Захирал болон дунд шатны менежерүүд нэвтрүүлгийн чанар чансаа бодлого зорилттойхолбоотой асуудлаар шаардлага тавихаар дарамт гэж хүлээж авч байгаа тэр улсуудаас ажлын байрны дарамт гэж юу болохыг асуусан нь дээр байх.  
Радиогийн залуус оюун санааны хувьд ядуурч байна гэсэн шүүмжлэл байна?
Саяхан ганц нэг хүмүүсийн хийсэн  LIVE ийн үеэр яригдсан шүүмжилсэн асуудлуудыг асуугаад байх шиг байна. Энэ байгууллагын эд эс нь, нэг тогооноос хоолоо хувааж идэж, дээр нь нас тогтсон туршлагатай сэтгүүлч уран бүтээлчид байж залуу үеийг залж чиглүүлж явахын оронд оюун санаа нь хоосорсон мэтээр ярьж шүүмжилж байгаа нь харамсалтай. Өнөөдөр энэ Радиог залуучууд л авч явж байна. Бараг 70 аад хувь нь залуучууд шүү. Тэдгээрийн дотор салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хийсэн бичсэн бүтээлээрээ тодрон гарч гялалзаж яваа нь ч бий. Би хамт олноороо залуучуудаараа хаана ч бахархана. Тантай санал нийлэхгүй байна.
Та төрийн бус байгууллагатай юм байна. 76 жилийн түүхтэй Радиогийн брэнд шагналыг өөрсдийн болгож үнэгүйдүүлсэн үнэлж зарж ашиг орлого олсон гэж байна?
“Алтан төлийн эзэн”Монголын Радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит шагнал. 1976 оноос хойш олгож байгаа нэр хүндтэй томоохон шагналуудын маань нэг. 2010 онд жилд таван шагнал гардуулдаг байсан бол өнөөдөр 50-100 болж үнэгүйдүүлж байна гэсэн шүүмжлэл байна. Өнөөдөр Монголын Улс хэдэн сая малтай билээ. Та мэдэх үү.
90 сая
Тэгвэл 2010 онд хэдэн сая малтай байсан бэ. Жил ирэх тусам мал сүрэг өсч байгаа шүү дээ.
Энэ шагналаар дамжуулан улс төрчид PR-аа хийж байна. Тэдманай аймагт 10 шагнал гарга. Тэдэн төгрөг шилжүүлье гээд авдаг гэх.
Харин тиймээ ингээд л гуйвуулаад байгаа юм.
Баримттай ярина аа хоёулаа. Жил бүр цагаан сарын өмнөманайх болон Хөдөө Аж Ахуйн яам хамтдаашалгаруулалтаа хийж шагналыг нь малчных нь хотонд очиж гардуулж өгдөг уламжлалтай. Үүнийгээ ч МҮОНРТ-ээрээ мэдээлдэг.
Малчид өөрсдийн материалыг тухай орон нутгийнхааХүнс хөдөө аж ахуйн газраараа дамжуулан бидэнд илгээдэг.
Материалтай нь танилцаад сонгон шалгаруулна. Нэр хүндтэй шагналаабид замын унаанд дайгаад явуулчихаж болохгүй биз дээ. МҮОНРТ-ийн Захирлын зөвлөлийн гишүүд, МУ-ын сайд нар, УИХ-ын гишүүд гардуулдаг юм. Энэ нь л сайд дарга нар PR-аа хийж байгаа мэт харагддаг байх.
Мөнгө авдаг юм уу?
Цэвэр гүтгэлэг. Үүнд ямар нэг улс төрчийн PR-аа болоод шалгаруулалтад нөлөөлөх, мөнгө төгрөгөөр өгөлцөж, авалцах асуудал огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэе.  
Та нар ТББ байгуулаад энэ шагналыг хувьдаа авчихсан юм биш үү?
“Алтан төлийн эздийн холбоо” ТББ-ыг 2019 онд байгуулж, Монголын Радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг хувийн зорилгоор ашигласан, нэр хүндийг нь унагаасан, үнэгүйдүүлсэн мэтээр олон нийтэд худал мэдээлэл түгээж байна. Зориудаар. Монголын радиогийн “Алтан төлийн эзэд” шагнал нь МҮОНРТ-ийн өмч бөгөөд үүнийг хэн нэгэн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж эзэмших ямар ч боломжгүй болгож Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалчихсан. Оюуны өмчийн бүртгэлийн гэрчилгээ нь бий.  1976 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 500 гаруй малчид энэ шагналыг аваад байна. “Алтан төлийн эздийн холбоо” ТББ  нь эдгээр малчдынхаа эрх ашгийг хамгаалах нэр хүндийг өргөхүйц нийгмийн чанартай арга хэмжээ зохион байгуулах, уламжлалт мал аж ахуйн хөгжил дэвшлийн төлөөх хурал чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ шагналын үнэ цэнийг хадгалан, малчдын арга туршлагыг залуу үед өвлүүлэн сурталчлах зорилготойгоор бид ТББ байгуулсан. Гэвч Алтан төлийн эздийн холбоо ТББ-ыг үүсгэн байгуулсан зорилгыг илтэд гуйвуулан, шагналын эздээс энэхүү ТББ-гаар дамжуулан  гурван сая төгрөг авсан тухай ярьж байна. Бид холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулах болно. Энэ холбоог 2019 онд байгуулсан цагаас хойш энэхүү ТББ-ын дансаар нэг ч төгрөгийн гүйлгээ хийгдээгүй, Алтан төлийн эздийн чуулга уулзалт зохиож, тэднийг зохион байгуулалтад оруулж, залуу малчдад  туслах хөдөлгөөн өрнүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байсан ч  Ковидоос болоод түр саатсан. Байгууллагын дансаар гүйлгээ хийгдээгүйг нотлон дансны хуулгыг танд үзүүлье.
Монголын радиогоорсонгуульд хэн ялна түүний дуу хоолой илүү явж байна гэх. Радиогийн бодлого алдагдсан уу?
Аливаа улс төрийн нам эвсэл сонгуульд ялсныхаа дараа өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлого шийдвэр засаглалыг хэрэгжүүлэх сонирхол аль ч үед байсаар ирсэн. Бид мөн адил хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, 86 жилийн түүхэнд Монголын ард түмний бидэнд өгсөн итгэл үнэмшил, энэ байгууллагын ноён нурууг ганхуулахгүй байхыг хичээж ирсэн. Зөвхөн нэг намыг магтан дуулдаг, хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд дарга нарын сурталчилгааны мэдээллийн хэрэгсэл болсон мэтээр энэ байгууллагын нэр хүндийг зориудаар харлуулах оролдлого мөн явсаар л ирсэн шүү дээ. Монголын Радио хуулиар хүлээсэн үүрэг нэвтрүүлгийн бодлого чиглэлээ алдаагүй.
Ингэхэд Та хэзээнээс Монголын Радиогийн захирлаар ажиллаж байгаа вэ. Мэдлэг туршлага гээд л асуувал?
Миний хувьд МУИС-ийг Улс төр судлалын чиглэлээр төгссөн. МУБИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2014-2016 онд АНУ мөн Австрали улсад сурсан. Ажлын тухайд 2003-2010 хүртэл Монголын радиогийн “Хурд” агентлагт сурвалжлагч, 2010-2012 онд  ЗГХЭГ-т шинжээчээр, 2012-оос 2014 он хүртэл “Хурд” агентлагийн дарга,  2016 онд Монголын Радиогийн Ерөнхий продюсер, Нэвтрүүлгийн хэлтсийн дарга 2018 оноос ОНР-ийн захирлаар ажиллаж байна. Мерит зарчмаар буюу энэ байгууллагын бүх шатанд нь ажилласан туршлага надад бий. Мэдээж хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтаар энэ албанд томилогдсон.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn