Мод боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулна

559
Хөвсгөл аймагт Мод боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мэдээллээ. Төр, хувийн хэвшлийн оролцоотой байгуулах “Мод боловсруулах цогцолбор үйлдвэр”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг 2018 онд Улаанбаатар хотын “Нэйшнл Проперти Консалтинг” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн байна.
Төслийн хүрээнд Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумаас жилд 50мян.м3 мод бэлтгэж, Мөрөн суманд 32 мянган м3 зүсмэл материал боловсруулан 100 м3 наамал дүнз, 1200 м3 цул модон хавтан, 18 мянган м2 тууш модон хийц, 3200 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулна. 
Тус үйлдвэрийг байгуулснаар 289 байнгын ажлын байр, 300 орчим түр ажлын байр бий болох гэнэ. Үйлдвэр байгуулахад 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа боловч хөрөнгө оруулалтаа 4-5 жилийн дотор нөхөх тооцоолол гарсан байна. Аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар энэ онд Мөрөн суманд модны үйлдвэр байгуулах газрын байршил, үйлдвэрийн байр, дэд бүтэц, хашаа хамгааллыг шийдвэрлэх төсөл арга хэмжээ, Цагаан-Үүр, Эрдэнэбулганд мод бэлтгэл, зүсмэлийн аж ахуй байгуулах нарийвчилсан зураг төсөл хийх гүйцэтгэгчийг сонгох шатандаа явж байгаа ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn