Мөрөн-Хатгал чиглэлд туслах замаар зорчуулж байна
Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн. Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2км орчим зайд зам тус тус сэтэрч энэ чиглэлийн замыг хаагаад байсан билээ.
Тэгвэл өчигдөр /2020.07.14/ оройноос энэ чиглэлийн замыг нээж, туслах замаар зорчуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Одоогоор тус замын хатуу хучилттай хэсгийг засаж байна.