Трампын жин нэмэгдсэн ч эмч нар “цоо эрүүл” гэж дүгнэжээ

518
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын жил тутмын эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг өчигдөр Цагаан ордон нийтэд мэдээлжээ. Сүүлийн хэмжилтээр түүний биеийн жин 244 фунт (110 кг), биеийн өндөр 190 см болсон байна. 2019 оны хоёрдугаар сард хийсэн үзлэгээр Трампын биеийн жинг 243 фунт гэж мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл жил гаруй хугацааны өмнөхөөс тэр нэг фунт буюу ойролцоогоор хагас килограмм жин нэмжээ. 
Энэ хэмжээсүүд дээр дүгнэвэл Трампын BMI (Body Mass Index) 30.49 болж байна. Уг үзүүлэлт 30-аас дээш бол илүүдэл жинтэй гэж тооцдог юм. Харин өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгчийн биеийг “цоо эрүүл” гэж эмч нар нь дүгнэснийг мэдээлжээ. Үүнээс гадна Трампын зүрхний цохилтыг минутад 63, цусны даралтыг 121/79 mmHg байгааг дүгнэлтэд дурдсан байна. Эдгээр нь бүгд эрүүл хүний байх ёстой түвшин юм. Цусан дахь холестеролын түвшин саяны үзлэгээр 167 гэж гарсан байна. 2018 онд энэ үзүүлэлт 223, 2019 онд 196 хэмжээтэй байжээ. 
Өнгөрсөн хугацаанд Трамп холестеролын түвшинг бууруулах розувастатин (rosuvastatin) эмийг эмчийн зөвлөснөөр ууж байсан нь ийнхүү үр дүнгээ өгч, эрүүл хүний хэмжээнд хүрсэн бололтой. Үүнээс гадна тэр үсний уналтыг сааруулдаг “finasteride” эмийг өдөр бүр уудаг ажээ. Дональд Трамп 70 насандаа АНУ-ын ерөнхийлөгч болсон нь түүхэнд хамгийн өндөр настайдаа сонгогдсон тохиолдол юм. Энэ сард тэр 74 нас хүрэх гэж байгаа бол ирэх арваннэгдүгээр сард түүнтэй өрсөлдөх Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден энэ жил 77 нас хүрчээ.  

Э.Сэмүүн 
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn