Аймгийн нийт бэлчээрийн 10 хувийг үлийн цагаан оготно эзэлжээ
Хөвсгөл аймгийн бэлчээрийн нийт талбайн 10 хувийг үлийн цагаан оготно эзэлсэн байна. Жил бүрийн хавар, намрын улиралд оготнотой тэмцэх ажлыг хийсээр байна. Үүний үр дүнд 2007 оноос хойш 26395 мянган га талбай сэргэсэн байна. Энэ хавар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 суманд 60 мянган талбайд 96 сая төгрөгөөр тэмцэх ажлыг хийж дуусжээ. Сумдын малчин иргэдтэй гэрээ хийж, төрийн албан хаагчдыг дайчилгаагаар ажиллуулж, шувууны үүр, суудал хийх, утах, конус тавих, ус цутгах зэрэг энгийн механик аргаар устгаж байна.
Б.Гантуяа