СЕХ-ноос Л.Наранбаатарыг дэвшүүлэхээс татгалзжээ

483
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид бие биенээ "амлан авах" тохиолдол нэлээд гарсан. Жишээ нь эдийн засагч Л.Наранбаатар АН-аас дэнчин нэрээр авч буй 100 сая төгрөгийг эсэргүүцэж, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн юм. Л.Наранбаатар шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ч хоёр газраас нэр дэвшсэн гэх шалтгаанаар СЕХ-ноос татгалзжээ.
Энэ талаар тэрбээр "Зөв Хүн Электорат"-н саналаас албан ёсоор татгалзсан атал СЕХ намайг 2 газраас нэр дэвшсэн гэх шалтагаар өрсөлдөх боломжийг минь хууль бусаар хаалаа. Тус эвсэлд өргөдөл, анкет огт өгөөгүй. Хуралд нь ороогүй. Албан ёсоор "Сахигтун! Үндсэн хуулийн-19" эвслээс УИХ-ын 22-р тойрогт (БЗД) З.Энхболдтой өрсөлдөхөөр нэр дэвшсэн. Шударга ёс хаана байнаа? Шүүхдэнэ" гэсэн тайлбарыг фэйсбүүкээр илэрхийлсэн байна. 

Т.Номин
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn