Хөвсгөл аймагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 28,5 хувиар буурлаа

542
Хөвсгөл аймаг нь 134371 хүн амтай бөгөөд аялал жуулчлалын онцгой бүс нутагт хамаардаг ба хүн ам, тээврийн хэрэгсэл, малын тоогоороо бусад аймгуудтай харьцуулахад өндөр түвшинд байдаг. Түүнчлэн зуны улиралд Хөвсгөл аймгийг зорин ирэх гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, түүнийгээ дагаад зам тээврийн осол, гэмт хэргийн гаралт ихсэх хандлага ажиглагддаг.
Энэ оны 05 дугаар сарын 20-ны байдлаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.5 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна.
Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл”, “Ачааны автомашины бүрэн бүтэн байдал, ачаа тээвэрлэлт”, “Мотоциклийн бүртгэл” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, мөн зам тээврийн осол давтамжтайгаар үйлдэгддэг газруудад урьдчилан сэргийлэх, анхааруулах нөлөөллийн самбаруудыг байршуулан, замын цагдаагийн хяналтын постыг нэмэгдүүлж, хяналт шалгалтыг тогтмолжуулснаар дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахад нөлөөлсөн байна.
Үйлдэгдэн гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалах малгай бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэлтэй нь тогтоогдоод байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn