Мотоциклийн ослоор тав хоногт таван хүн амиа алджээ
![](http://nutag.mn/uploads/posts/2020-04/1587702257_11147.jpg)
Дөрөвдүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл мотоциклийн ослын улмаас таван хүн амиа алджээ. Эдгээрээс дөрөв нь онхолдсон бол нэг нь автомашинтай мөргөлджээ.
Тодруулбал: Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай аймгуудад улсын дугааргүй мотоциклууд шороон замд осолдсон байна.
Харин Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5-р баг “Цагаан дов” гэх газарт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т амиа алдсан байна.
![](http://resource4.sodonsolution.org/undesniishuudan/image/2020/04/24/qpso9i9wwshqmubr/254590-24042020-1587697555-1984618157-mototsikl.jpg)
Дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 718 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 538-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.