Н.Энхбаярын эвсэл С.Оюунд санал тавьж байгаа бололтой

512
МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам нийлэн “Та бидний эвсэл”-ийг байгуулан 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа.Одоогоор “Та бидний эвсэл” даргаа томилоогүй байгаа бөгөөд Иргэний зориг ногоон намын дарга асан С.Оюуныг эвслийн “нүүр царай” болгохоор МАХН-ын дарга Н.Энхбаяр, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нар “гуйж” эхэлжээ. Гэхдээ С.Оюун өдгөө БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа.
Тэрээр 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр томилогдсон. Одоо ч энэ албаа хашин БНСУ-д амьдарч байгаа. Нөгөө талаар цар тахалтай, хөл хорио тавьсан энэ үед эх орондоо ирэх боломж хязгаарлагдмал. Тусгай үүргийн онгоцоор ирсэн ч 21 хоног тусгаарлалтад байх учраас С.Оюун “Та бидний эвсэл”-ийн дарга боллоо гэж бодоход сонгуулийн сурталчилгааны гол хугацаанд ажиллаж чадахгүй.
Дашрамд дурдвал, Иргэний зориг ногоон нам дотроо гурав хуваагдаж Ц.Ганхуягаар ахлуулсан хэсэг нь МАХН-тай нэгдэж эвсэл байгуулсан. Харин Т.Ганболд ИЗНН-ыг олон жил санхүүжүүлсэн гэгддэг ч тэрээр намаасаа гарч бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. 

Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn