Боржин чулуугаар орон нутагт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

586
Хөвсгөл аймагт “Хоймор нутгийн чулуу” ХХК-ийн байгуулсан чулууны үйлдвэр боржин чулуугаар 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан орон нутагт нөөц ихтэй боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гарган аймаг орон нутагт орох орлого, ажлын байр нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах зорилготой тус үйлдвэр ашиглалтад орсноор эхнийээлжинд7 иргэн тогтмол ажлын байртай болжээ.
Тус үйлдвэр нь бүх төрлийн чулуугаар чулуун тавцан, чулуун сийлбэр болон суварга, барилгын бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, аялал жуулчлалын бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчийн хүссэн хэмжээ, загвараар хийж орон нутагтаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд цаашид хоймор нутгийн брэндийг бий болгох зорилт тавин ажиллаж байна гэдгийг “Хоймор нутгийн чулуу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Зоригт хэлж байлаа.
Үйлдвэрийн үндсэн түүхий эд нь Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь хатуулаг өндөртэй, насжилт удаан, эдэлгээ сайн даадаг, өнгөлгөө сайн авдаг гоёлын болон ахуйн зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой Эрхэлийн улаан боржин чулуу гэнэ. Үйлдвэрийг байгуулснаас хойш 240 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутагтаа төдийгүй Эрдэнэт, Дархан хотод борлуулсан байна.


Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn