Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгджээ
Хөвсгөл аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдсэн байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Тухайлбал цагаан будаа 100-200, хүнсний ногоо 200-300, будаа элсэн чихэр зэрэг бусад бараа бүтээгдэхүүний үнэ 100-200 төгрөгөөр нэмэгджээ. Аймгийн хэмжээнд гурил 75 хоногийн, мах 14 хоногийн, бусад бараа бүтээгдэхүүн 80 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Хүнсний нөөцийн судалгаагаар махны үйлдвэрүүдэд экспортын зориулалтаар бэлтгэсэн мах 75 тонн, дотоод зах зээлд борлуулах 50 тонн, хөргүүртэй зооринд 50 тонн мах нийт 180 тонн мах байгаа ажээ.
Б.Гантуяа