Малын сэг зэм устгалын ажил 60 гаруй хувьтай байна

582
Хөвсгөл аймгийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажил 60 гаруй хувьтай байна гэдгийг Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тус аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Мал эмнэлгийн газраас сэг зэм устгах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Шинэ-Идэр суманд ажиллаж 9373 малын сэг зэмийг устгаж 4800 мкв талбайг халдваргүйжүүлжээ. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 200 мянга орчим буюу нийт мал сүргийн 3,3 хувь нь хорогдсон байна. Малын хорогдол хамгийн их байгаа Жаргалант суманд 46500, Галт суманд 42000 толгой мал хорогдоод байгаа ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn