Иргэдийн зээлийн төлөлт 1-р сарын 27-оос 7-р сарын 20 хүртэл хойшлогдоно

Иргэд зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйгээс болж дарамтад орж байсан асуудлыг энэ сарын 17-нд хэлэлцэн шийдэж 18-ны өдөр зээлийн төлөлтийг 90 хоногоор төлөхгүй байх шийдвэрийг мэдүүлсэн ч иргэд хараахан бүрэн төгс мэдээлэл авч чадахгүй байна. Мөн ийнхүү шийдвэр гарсанг зарласан хэдий ч одоо хүртэл хэрэгжихгүй байгаад иргэд бухимдаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч мэдээлэл хийлээ.
Тухайлбал 1-р сарын 27-оос 7-р сарын 27-ны өдрийг хүртэл зээлээ төлөх боломжгүй байгаа иргэдийн зээл хойшлох боломжтой боловч зээлийг тэр хугацаанд төлөхгүйгээр царцаана гэсэн үг биш болох тухай мэдээллээ. Мөн тухай бүрд нь төлөлт хийж чадахгүй байгаа иргэдийг төлөлт хийхийг хойшлуулсан ч цалингаа авч ажлаа хийж байгаа иргэд хэвийн хэмжээнд төлөлтөө хийх юм байна.
Нэг талаар зээлийн төлөх хугацаа хойшлогдож байгаа ч төлөлт хийгээгүй тохиолдолд зээлийн хойшилсон хугацаанд хүү бодогдох тул зээлээ цаг тухайд нь төлөх зөвлөмж хүргүүллээ. Монгол банкнаас зээлийн төлөлтийг хойшлуулах зохицуулалт хийх шийдвэрийг албан бичгээр банкнуудад хүргүүлж эхэлсэн төдийгүй тус хугацаанд зээлийн төлөлт хойшилсон иргэдийн зээлийн санд асуудал үүсэхгүй тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Амирлан