Аймгийн хэмжээнд 65,6 мянган хээлтэгч хээл хаяжээ
Хөвсгөл аймагт 447 мянга гаруй эх мал төллөж, төл бойжилт 90,1 хувьтай байна. Нийт төллөх эх малын 23,2 хувь нь төллөсөн бөгөөд 403 мянга гаруй төл бойжиж байна. Тус аймгийн хаваржилт хүндэрсэн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумын төллөсөн эх мал жилбэ муу төлөө цатгахгүй байгаа бол хаваржилт хэвийн байгаа хойд, зүүн сумдын эх мал шимтэй төллөж байгаа гэнэ. Мөн аймгийн хэмжээнд 65,6 мянган хээлтэгч хээл хаясан дүн мэдээтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга мэдээллээ.
Б.Гантуяа