Засгийн газрын тэргүүн нь У.Хүрэлсүх үү, Ч.Хүрэлбаатар уу

528
Монгол Улсын Засгийн газарт У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар гэж хоёр эрхэм бий. У.Хүрэлсүх нь энэ Засгийн газрын тэргүүн, нөгөөх нь Сангийн сайд. Гэтэл сүүлийн үед энэ хоёр эрхмийн байр солигдчихсон юм шиг харагдаад болдоггүй ээ. Хөгшчүүл битгий хэл залуус ч хооронд нь хольж сольж яриад л...
Үнэхээр ч тийм үйлдлийг сүүлийн үед Сангийн сайд гаргаж байгаа л даа. Ерөнхий сайдаасаа түрүүлж дуугараад л болсон болоогүй, дутуу дулимаг мэдээлэл нийгэмд цацаад, л ёстой “ПОПОРЦГООХ” болж. 
Ер нь Монгол Улсын Засгийн газрыг харвал үлгэрт гардаг 15 толгойтой атгаалжин хар мангас аятай болчихож. Ямар ч чиглэл, зорилгогүйгээр “худлаа” хэлэгсэд ч олширч, хэлсэн ярьснаасаа бултсан, бусгасан нөхөд өөр өөрсдийн оюуны бядаар мэдээлэл өгч, эцэст нь түүнд нь олон түмэн төөрөгддөг болоод байна.
Гэхдээ Сангийн сайдын эл үйлдэл бусдаасаа арай олон давтагдаад байгаа тул “хэтэрч байна” гэх жиг жугч ч их болж.
Ч.Хүрэлбаатар сайдын хувьд зөвхөн энэ жил ийм үйлдэл гаргаж буй биш л дээ. Тэрээр 2018 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байх үеэр “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 гүйцэтгэл 27.9 төгрөгийн ашигтай гарсан... 2010 оноос хойш анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийм ашигтай гарлаа... 2013 оноос хойш тасралтгүй унасан эдийн засаг идэвхжиж байна... 2018 онд долларын гоё гоё нэртэй нэг ч бондууд гаргаагүй. Арилжааны банкуудаас бид нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин эсрэгээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар 7.5 их наяд төгрөгийг төлж барагдуулсан. Сангуудаас ч мөнгө авах хэрэгцээ шаардлагагүй. Төрийн сангийн үйл ажиллагаагаар бүх санхүүжилтээ зохицуулж байгаа. Төсөв ашигтай ажилласан” гэж өөрийгөө магтсан өнгө аястай ярьсан.
Ингэхэд нь С.Эрдэнэ гишүүн эгдүүцэж “Таны магтан дуулж байгаа энэ тайлан цаасан дээр гаргасан дансны зөрүү болохоос бодитой ашиг биш болох нь аудитын тайлангаас тодорхой харагдаж байна. Уг тайлангийн 12-р хуудсанд Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас 1 их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авч нөөцөө нөхсөн талаар аудитын дүгнэлтэд байна. 2018 онд эдийн засгийн хувьд таатай үе байтал, яагаад ийм их хэмжээний зээл авсан юм бэ. Хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдал төлөвлөсөн ч төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Төсвийн зарлага төлөвлөснөөр 700 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэсэн байхад валютын зээл авч төсвийн алдагдлыг нөхөж гадаад өрийг хэлмэгдүүлснийг ноцтой алдаа гэж үзэхээс өөр аргагүй. Төсвийн давсан орлогыг хэн юунд хэрхэн зарцуулсныг тойруулж бүдгэрүүлж өнгөрүүлэхийг оролдож байна.
Ч.Хүрэлбаатар сайд та барин тавин худлаа ярьж байна. Та Сангийн сайд болохоос худлаа ярьдаг хүн биш. Хариуцлагатай бай. 853 тэрбум төгрөгийн асуудал үүсчихээд байна. 2 их наядыг юунд зарцуулснаа тайлбарлахгүй юм. Гадаад эх үүсвэрээс өчнөөн тэрбумын валютын зээл авсан байна” гэх зэргээр түүнийг зэмлэж байж билээ.
Дээрх байдлаас харахад тэр худлаа ярьсаар л байна... 

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn