Японы сангийн сайд Токио 2020-ыг “хараал хүрсэн олимп” гэж нэрлэжээ

Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн ерөнхий сайд Абэ Шинзогийн баруун гар гэгддэг Таро Асо задгай яриатайгаараа алдартай. Энэнээсээ болж хэл аманд байнга ороогдож байдаг. Ерөнхий сайд Абэ Шинзогийн хувьд Токио 2020 зуны олимпийн наадам нь эдийн засгийн чухал ач холбогдолтой үйл явдал. Гэсэн хэдий ч зуны олимпийн наадмыг хойшлуулах, эсвэл цуцлах тухай яриа тасрахгүй байна. Саяхан Олон Улсын Олимпийн Хороо долдугаар сарын 24-нд нээлтээ хийх зуны олимпийн наадмыг цуцлах, хойшлуулах талаар ямар нэг төлөвлөгөө байхгүйг мэдэгдсэн. Гэтэл сүүлийн өдрүүдэд Евро 2020, Копа Америка зэрэг томоохон спортын арга хэмжээнүүд хойшилсон нь эргэлзээг нэмэгдүүлсээр байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Reuters