Чимээгүй дэгдсэн ганцхан вирусээр ирээдүйн мөрөөдлөө хязгаарламааргүй байна

565
Хөвсгөл аймагт өрнөж буй “Хүүхэд Итгэлийн харц” аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн номын өргөө, Хөвсгөлийн өнгө сайт хамтран зохион байгуулсан цахим уралдаанд 500 гаруй хүүхэд оролцжээ.
Уралдаанд оролцсон хүүхдүүдийн шилдэг бүтээлээр товхимол бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Коронавирусний халдвараас хамтдаа сэргийлж хайртай бүхнээ хамгаалъя цахим уралдааны эсээ бичлэгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 12в ангийн суралцагч Б.Лхагважаргалын эсээг хүргэж байна. 
Чимээгүй дэгдсэн ганцхан вирусээр ирээдүйн мөрөөдлөө хязгаарламааргүй байна. Та бидний мөнх биш ч гайхалтай утга учиртай амьдрал биеллээ олох ёстой. Мянга мянган зүрх үхжиж, мянга мянган мөрөөдөл сэлүүргүй завинд сууж, мянга мянган элэг бүтэн амьдрал ааваараа, ээжээрээ, хүүгээрээ, охиноороо дутаж, олон зуун сая сэтгэлгээний эзэд сэтгэлийн гүндээ айдсаа нуусан өнөөдрийн нийгмийн "COVID19" халдвар миний оюун тархинд бүрэлдсэн төсөөллийн ертөнцийг бодит байр сууринд авчрах уртаас урт замын гэрлийг унтраачих вий дээ гэсэн айдас намайг тольдох болж. Тэр толь болгоны тусгал хүн бүрийн хайраа шингээсэн зүйлс рүү чиглэх нь улам л аймаар.
Багын найздаа туслаад хугацаанаас нь өмнө жолооны үнэмлэхийг нь бэлэглэхэд хэдэн цагийн дараа амьдралынх нь утга учир болсон үрийнх нь аминд хүрсэнд үрүүлний ард гэмшин суудаг өгүүллэг шиг төгсгөл бидэнд хэрэггүй. Хайнга, бардам, хариуцлагагүй, цэцэрхэг зангаа уландаа гишгээд хойч үе, үр хүүхэд, найз нөхөд минь өнөөдөр биш ч ирээдүйд надаас нэхэх вий гэсэн бодлыг өвөртөлж 3 сая зүрхний нэгийг нь ч зогсоохгүйн төлөө агуу их зорилгодоо хүрэх зоригтой хүн бүрийн ирээдүйн төлөө хичээцгээе.
Цэц мэргэдийн цээжинд огшсон үг зуун зууныг дамжин өртөөлж ирсэн нь өнөөдрөөс маргааш руу аз жаргалтай тэмүүлэхэд хүргэдэг шиг. Сэтгэлд гал байхад бие дулаан аз жаргалтай байна. Чимээгүй дэгдсэн цар тахлаас болж олон олон мөрөөдөл хязгаарлагдахгүйгээр даван гарч биелэгдээсэй!

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn