Мөрөн суманд ариутгал хийж байна
Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрийн 17 цагаас эхлэн хийж эхэллээ. Өнөөдөр Мөрөн сумын зах амардаг учраас тэр орчмын газруудыг болон 5,6,10,11,12,14-р багийн нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламжийн сандал, хогийн сав зэргийг ариутгаж байна. Ариутгал хийснээр хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, коронавирүсний халдвараас сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ үеэр болон ариутгал хийснээс хойш 2 цагийн хугацаанд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байлаа.
Б.Гантуяа