Онцгой комисст 50 гаруй сая төгрөгийн хандив өглөө

487
"Мөрөндөө сайхан амьдарцгаая" төрийн бус байгууллагаас Хөвсгөл аймгийн болон Мөрөн сумын Онцгой комисст нийт 50 гаруй сая төгрөгийн хандив тусламж өглөө. Коронавирусний халдварын эсрэг ард нийтээрээ тэмцэж буй энэ цаг үед олон байгууллага хамт олон санаачилга гарган хандив, тусламж үзүүлж байна. Өнөөдөр "Мөрөндөө сайхан амьдарцгаая" ТББ-ын зүгээс 40 ширхэг хамгаалах хувцас, 1000 ширхэг амны хаалт, духны халуун хэмжигч 2, яаралтай тусламжийн цүнх 5, 1,460,000 төгрөгийн дүнтэй шатахууны талоныг аймгийн Онцгой комисст хандивлалаа.
Мөн Мөрөн сумын Онцгой комисст 1,5 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг, 1000 ширхэг амны хаалт, 5000 ширхэг зөвлөмж, гар ариутгагч, хүүхдийн комик ном өгсөн бол өрхийн эрүүл мэндийн төвүүдэд анхны тусламжийн иж бүрдэл, утлагын аппарат, даралтын суурин аппарат, зайнаас халуун хэмжигч, бээлий, витамин С зэргийг хүлээлгэн өглөө. Энэ үеэр тус төрийн бус байгууллага нь цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхтэй хамтарч ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn