11 тэргүүнт Жанрайсаг Хөвсгөлийн музейд хадгалагдаж байна

578
Хөвсгөл аймгийн Музей 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Музейд хадгалагдаж буй олон ховор үзмэрүүд дотор 11 тэргүүнт Жанрайсаг зэс хөөмөл шармалдсан бурхан байна.
“Хөвсгөл аймгийн музейд хадгалагдаж байгаа Жанрайсаг бодь амгалан дүртэй, арван нэгэн тэргүүн, найман мутартай зогсоо байдлаар бадам цэцгийн мандал дээр оршино. Есөн тэргүүн нь эрдэнийн алтан титэмтэй, догшин дүрт болон оройн тэргүүн нь титэмгүй. Лагшиндаа эрдэнийн чимэг зүүлт, торгон хормойвч соёрхжээ. Урдах хоёр мутраар залбирал үйлдэн, баруун мутрын удаахад эрих, гурав дахь мутарт хүрд барин, билгийн нүдтэй дөрөв дэх мутраар дээдийн өглөгийн мутарлага үйлдэж, зүүн мутрын хоёрдугаарт цэцэг, гуравдугаарт нум сум, дөрөвдүгээрт рашааны бумба тэргүүтнийг барьсан” байна гэдгийг Музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа танилцууллаа.
Энэхүү бурхан нь  XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд 1962 онд музейн ажилтан Д.Жамбал цуглуулсан гэсэн баримт байдаг ажээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn