Ханх сумын "Барбарис" амралтын тушаа Хөвсгөл нуурт том хар хил гарчээ

27

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарсан байна.
Тодруулбал, өчигдөр  Ханх сумын Барбарис  амралтын тушаа Хөвсгөл нуурт том хар хил гарчээ. Энэ үеэр маш чанга дуу гарсан гэдгийг нутгийн иргэд хэлж буй. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.  Гарсан хар хил хоёр метр урттай, нэг метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn