ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт “өрх” их гарчээ

224


Хөвсгөл нуурт өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг бөгөөд үүнийг “өрх” гэж нэрлэдэг. Тодруулбал, Хөвсгөл нуурын Ашихай, Мэргэний үзүүр, Хар ус, Хадан хүй гэдэг газарт жил бүр өрх гарч хөлддөггүй. Харин энэ жилийн хувьд Жиглэг, Хар ус, Хачим зэрэг газарт хөлдөөгүй өрх гарсан цоорхой ихтэй байна.
Хөвсгөл нуурын ус мөсөн бүрхүүл тогтсон ч мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд Ханх, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч аялж зугаалахдаа аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn