Ханх суманд үүрээр 5.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр буюу 12 дугаар сарын 5-ны 06 цаг 16 минут 56 секунтэд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухайн тохиолдлын талаар,
- Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2024-12-05 06:16:56
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.54 100.79
- Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.2
- Болсон газар : Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт
- Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс Зүүн зүгт 10км
- Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 91км
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 102 км гэж мэдээллээ.
Хэдхэн хоногийг өмнө тус аймгийн Галт суманд мөн 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, айлуудын байшин гэр доргиж маш хүчтэй мэдрэгдсэн. Сүүлийн хоёр тохиолдлоос харахад газар хөдлөлтийн хүч нэмэгдэж байна.