Тэтгэвэр ба Шинэчлэл

549

Монгол эрчүүд 60-тай тэтгэвэрт гарч 61-тэйдээ бурхан болдог гэсэн ёгт яриа байдаг нь тийм ч худал зүйл биш гэж би хувьдаа боддог. Учир нь эрчүүд маань амрах чөлөө завгүй зүтгэж нийтээрээ ч болов НДШ-ээ ашиглаж биеэ үзүүлж харуулахгүй явсаар өвчин хүндэрсэн үед мэдэх нь элбэг.
Хэдүүлээ бодъё л доо. Үзүүлж харуулахгүй явсаар өөд болчихсон харамсалтай тохиолдолд бид аав, ээжийнхээ, хань ижлийнхээ улсад төлсөн татвар, шимтгэлээс сорох зоос ч хүртэхгүй байгаа нь эмгэнэл юм. Оршуулгын зардал нэртэй мөнгө нь  1,500,000. Гэтэл буяны компаниудын доод ханш 7-10 сая гэх. Сүүлийн үед тэтгэвэрээ өвлүүлэх талаар хүмүүс ярьж байгаа ч хэн хэзээ энэ бүхнийг шийдэх эсэхийг та бид сонсохгүй, санахгүй өнөөх л завгүй амьдралдаа түүртэн урагшилсаар л байна.
НДШ ба Шинэ эдийн засаг
Хэрвээ Та...
Ийм нэгэн пост уншаад нээрээ л тийм дээ гэж халаглаж суулаа. Гадаадад бол төрийн албан хаагч буюу эмч цагдаа, цэргийн байгууллагийн ажилтнууд л тэтгэвэрээ насны эцэст хүртэж бусад нь тэтгэвэрийн сан буюу хадгаламжинд насаараа хураасан татвар мэт хуримтлалаараа жаргаж насыг бардаг. Харин бидэнд хажууханд байх сувилалд очоод 10хан хоног сувилуулаад ирэх ч хэмжээнд тэтгэвэр гээд байгаа мөнгө маань хүрэлцдэггүй.
 Байгууллага арав гаруй хувь ,хувь хүн бас арав гаруй хувийн НДШ гээч нэртэй мөнгийг төрдөө сар бүр төлдөг ч эргээд бидэнд наалдаж байгаа хувь гэж нэгээхэн ч алга байгааг харуулсан ийм жижигхэн мэт боловч өнөөгийн бидний эргэн тойонд байгаа маш том сэдвийг олж харсан блогийг би бас таньтай хуваалцахыг хүслээ.
Бид татварт өгсөн мөнгөөрөө ирээдүйд амьдарч, зугаалж, эмчлүүлж бүр болохгүй бол оршуулуулж ч чадахгүй гэхээр нэг л энэ мөнгийг төлмөөргүй санагдаж байна. Сүүлийн үеүүдэд яригдаад байгаа тэтгэвэрийн сан гэх мэт зүйлс нь хэзээ биелэлээ олж иргэд бид төлсөн зүйлийнхээ үр шимийг хүртэх юм болд оо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn