Цагааннуурын загаст аюул нүүрлэж, сум нь хар галуутай тэмцэх төсөвгүй болжээ

86

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум дахь Цагааннуурын загаст аюул нүүрлээд байна.
Дархадын хотгорын нууруудаас Доод цагаан нуур, Дээд цагаан нуурт алдарт цагаан загас байдаг. Гэвч загас агнуурын хязгаарлалтгүй бодлого, буруу аргачлалаас гадна хар галууны нүүдэлд цагаан загас үй олноор сүйдсээр байна.
Цагааннуурт арваад жилийн өмнөөс хар галуу ирэх болсон. Сум орон нутгийн зүгээс Байгаль хамгаалах сандаа хэдэн төгрөг төсөвлөж, моторт завиар буудаж эргэн буулгахгүй зорилготой арга хэмжээ авдаг ч үр дүн муутай.
Өнөө жил бүр ийн хөөх мөнгөн төсөв ч үгүй болжээ. Хар галуу өдөрт 5-8 кг загас иддэг хэмээх мэдээлэл бий. Цагааннуурыг загасыг ингэж идэхээс гадна хоолойгоор нь багтахгүй үй олон том загасыг барьж хаяж, өнөөхөөр нь том шувууд хооллодог байна.
Хар галууг дийлэхээ больсон энэ нутгийнхан өдгөө цагаан загасыг үржүүлэх төсөлдөө найдаж суугаа бололтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn