Ж.Төмөрсүх: "Хаш чулуу" олборлохоор тайгад ирсэн Орос, Монгол, Буриад зургаан хүнийг илрүүлсэн

125

Монгол Улсын хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн 4 дугуйтай 4 мотоциклтой 1 орос, 3 буриад, 2 монгол иргэдийг саатуулан шалгах арга хэмжээ авахыг Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа Хөвсгөл аймгийн хилийн цэргийн удирдах газар Цагааннуур суманд дахь хилийн заставаас хүсэж, шаардлага тавьсан мэдээллийг өнөөдөр /2024.07.22/ өглөө нийтэлсэн. Иймд бид УТУТХГ-ын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс эл хэргийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай Улаан тайгын УТХГ-ын байгаль хамгаалагчид 4 дугуйтай, 4 цасны мотоцикл унасан 1 орос, 3 буриад, 2 монгол иргэн "хаш чулуу" олборлох зорилготой Монгол Улсын хойд хилийн дэглэмийн бүсэд нэвтэрснийг тайгад илрүүлэн барьсан.
Тэд нүүрэндээ баг зүүсэн байдалтай явж байсан. Илрүүлэх үед зугтах оролдлого хийж байсан.  Зарим байгаль хамгаалагчид дахин шалгалтаа үргэлжлүүлэхээр улсын хилийн бүс рүү явсан. 
Хууль бусаар нэвтэрсэн этгээдүүд одоогоор Цагааннуур сумын цагдаагийн газар саатуулагдсан байгаа. Саатуулагдсан хоёр монгол иргэний нэг нь Цагааннуур сумын иргэн. Тэдний хувьд Оросоос Монгол руу Алтанбулаг боомтоор буюу хууль ёсны дагуу орж ирсэн юм байна лээ. Харин хилийн дэглэмийн бүс рүү зөвшөөрөлгүй орж ирсэн байсан" гэсэн юм. 

https://isee.mn/n/67398
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn