ХӨВСГӨЛ: Үүрийн гол үерийн аюултай түвшнийг даван үерлэж байна

71

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/.
 Өнгөрсөн хоногуудад орсон борооны улмаас Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерийн аюултай түвшийг 105 см-ээр даван хүчтэй үерлэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс мэдээллээ.
Цагаан-Үүр сумын Онцгой комисс өчигдөр орой шуурхай хуралдаж, голын сав дагуу үерийн бүсэд зусаж байгаа айлуудад сэрэмжлүүлэг хүргэн, өндөрлөг газарт малаа гаргаж анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
Өнөө өглөөний 7:00 цагийн байдлаар Үүрийн голын усны түвшин улам нэмэгдсээр байна гэдгийг сумын Онцгой комиссоос мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn