Бэлтэс гол үерийн түвшнийг 30 см-ээр даван үерлэжээ
Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Үүрийн гол Цагаан-үүр сумын төв орчим, Идрийн гол Галт сумын Зүрх баг орчимд, Бэлтэс гол Баянзүрх сумын төв орчим усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см-ээр нэмэгдсэн байна.
Хамгийн их нь Бэлтэс гол үерийн түвшнийг 30 см-ээр даван үерлэж байна. Үүр, Идэр голын усны түвшин олон жилийн дунджаас 20-60 см-ээр ахиу байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг голын усны түвшин олон жилийн дунджаас 20-80 см-ээр нэмэгджээ. Иймээс томоохон голын сав дагуу нутаглаж байгаа малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ, Ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.