Бизнесийн “төв цэг” Дорнод, Хэнтий аймагт нээгдлээ

270
Жижиг дунд бизнес эрхлэгч та ур чадвараа сайжруулан, бизнесээ тогтвортой хөгжүүлж, хамтдаа өсөхөд бэлэн үү? ХААН Банк аймаг бүрд бизнесийн “төв цэг” болсон “Бизнес төв”-үүдийг шат дараатай байгуулж буй билээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнесүүдэд үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох, бизнесийн орчныг нь дэмжих, сургалт, мэдээллээр хангах, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх “Бизнес төв”-ийг өмнө нь 7 аймагт нээгээд байсан бол өнгөрсөн баасан гарагт Дорнод аймагт, өнөөдөр Хэнтийн аймгийн төв Чингис хотод тус тус үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Энэхүү төв нь санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болох менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, хөтөлбөрүүдэд биечлэн болон цахимаар хамрагдах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож буйгаараа онцлог.
Зүүн бүсийн тулгуур төв Дорнод аймгийн төв Чойбалсан хот Дархан, Эрдэнэтийн дараа орох гурав дахь том хот гэгддэг бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй, худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, газрын тос, барилгын салбар илүүтэй хөгжсөн. Аймгийн хэмжээнд олгосон нийт бизнесийн зээлийн 50 орчим хувийг ХААН Банк дангаар бүрдүүлдэг гэхээр бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд өдөр тутамдаа үйлчилгээ үзүүлж, илүү ойр хамтран ажилладаг гэсэн үг юм. Дэд бүтэц сайтай, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар хөгжсөн Хэнтий аймгийн хэмжээнд ч мөн ХААН Банк зах зээл эзлэлтээрээ өндөр байгаа нь нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө болон нийт зээлийн багцын 60 хувийг эзэлж буй тоо баримтаас харж болно.
Энэ ч үүднээсээ үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжин санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнест нь хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх, чадавхжуулахаар “Бизнес төв”-үүдийг ийнхүү ээлж дараалан нээсээр байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn