Мөрөн сумын бүх айл өрхөд ариутгал, халдваргүйтгэл хийнэ

567
Хөвсгөл аймгийн болон Мөрөн сумын Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумын бүх айл өрх, ААН-д ариутгал, халдваргүйтгэл хийнэ. Мөрөн сумын хэмжээнд "Эрүүл Мөрөн хот" аяны хүрээнд ирэх сарын 9-12-ны хооронд нийт айл өрхийн 9733 нүхэн жорлон, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр болжээ. Нийт айл өрхөд ариутгал хийхэд шаардлагатай 1,6 тонн ариутгалын бодисыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэн иргэдэд үнэ төлбөргүй олгох гэнэ. Энэ үеэр иргэд бохирын орчин тойрныг цэвэрлэн зурвас татаж бэлтгэл ажлыг хангахыг анхаарууллаа. Ариутгал халдваргүйтгэлийг хийснээр олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn