Малын сэг зэм устгах ажил үргэлжилж байна

Сэг зэм устгал Тариалан, Их-Уул, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг суманд үргэлжилж байна. Харин цас их орсны улмаас хайлаагүй байгаа Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр зэрэг суманд устгал хараахан эхлээгүй байна. Тус аймгийн хэмжээнд 23 сум 1 тосгоны 150 гаруй мянган толгой мал хорогдсон бөгөөд үүний дотор Жаргалант сум хамгийн их 40,8 мянга, Галт суманд 25,6 мянга, Цэцэрлэг суманд 19,2 мянга, Шинэ-Идэр суманд 23,3 мянган толгой мал хорогдоод байгаа ажээ.
Б.Гантуяа