ХААН Банк сан Монголын Парабочигийн спортыг 5 дахь жилдээ дэмжин ажиллаж байна

281
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан 2019 оноос Монголын Парабочигийн холбоотой хамтран хүүхэд залуучуудыг урт хугацаанд үр дүнтэй дэмжих, тус спортыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдыг дотоодын болон олон улсын тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд 2024 оны 3-р сарын 14, 15-ны өдөр Парабочигийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран байгуулж, Өмнөговь, Хэнтий, Дорнод аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын 70, 55, 25, 63-р сургуулийн 63 тамирчин авхаалж самбаагаа сорилоо.
ХААН Банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Ариунбат “ХААН Банк сан спортоор хичээллэх сонирхолтой тусгай хэрэгцээт хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн тууштай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд бид Парабочигийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс гадна олон улсын хоёр удаагийн тэмцээнд Монголын баг тамирчдыг оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Монголын парабочигийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундага болон баг тамирчид, уг спортоор хичээллэж буй нийт хүүхэд залуустаа спортын өндөр амжилт хүсье” хэмээн тэмцээний үеэр онцолсон юм.
Парабочигийн холбооны ерөнхийлөгч С.Отгонбат: “40 жилийн өмнө олимпын нэг хэсэг болж байсан Парабочигийн спорт өдгөө Монгол Улсад үүсэж хөгжөөд 7 дахь жилдээ золгож байна. Бидний зүгээс спортоор дамжуулан хүүхдүүдийн бие бялдрыг сайжруулж, оюун ухааны тэлэх үүднээс жил бүр зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээндээ улам ач холбогдол өгч, хичээнгүй ажилласаар ирсэн. Тамирчид маань их өрсөлдөөнтэй, тэмцээндээ маш сайн оролцлоо” гэлээ.
Манай улс энэ төрлийн спортоор 2016 онд 100-д эрэмбэлэгдэж байсан бол өдгөө 47-д болж урагш ахисан бөгөөд 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд АНУ-д болох паралимпод Монголын баг тамирчид оролцох зорилго тавиад буй.
ХААН Банк сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн нийт 510 төсөл, хөтөлбөрийг 12.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn