ХӨВСГӨЛ: Нэгдсэн эмнэлэг ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж байна

52


Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн  удирдлага, яаралтай түргэн тусламжийн тасаг, лабораторийн тасагт Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015  стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.
Тус эмнэлэгт чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсноороо өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулна.
Мөн үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд хүргэх, эрсдэл болон боломжоо төлөвлөж тусгах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгож байна. Цаашдаа хамрах хүрээгээ нэмэгдүүлэн нийт үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn