Хөвсгөл аймгийн МӨРӨН сум 270 сая төгрөгөөр УГТАХ ҮДЭХ хаалга хийлгэнэ

65
Төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн аймаг, аймаг сумдууд наадмын талбай засварлах, угтах үдэх хаалга хийлгэхээр ТЕНДЕР зарладаг. 
 
 
Энэ сарын 6 буюу өчигдөр Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 270 сая төгрөгийн төсвөөр МӨРӨН сумын угтах үдэх хаалга хийлгэхээр төлөвлөсөн байна. Энэ ажлын төсөвт өртөг нь 270 сая төгрөг бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг хаалгыг хийх бөгөөд энэ жил 100 сая төгрөгийн санхүүжилт хийх юм.
 
 “Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан. Гэхдээ хаалга хийлгэх нь иргэдийн амьдрах орчинг сайжруулахад хэрхэн нөлөөлөхийг таашгүй. Ямартай ч Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ийнхүү ХААЛГА барихаар болсон байна. Гэхдээ энэхүү худалдан авалтыг аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны төсвийн жилийн Худалдан авах төлөвлөгөөнд тусгаагүй байна. Нэг үгээр Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар төсвийн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа гэсэн үг юм. 
 
Сануулахад, тус аймаг 2014 онд аймаг руу орох гарах ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГАА шинэчлэн хийж байв. Тэгвэл ийнхүү дахин засварлахаар болсон байна. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn