ХӨВСГӨЛ: Гурван-Эрдэнэ сургуулийн багш нар цомын эзэд боллоо

203



Хөвсгөл аймагт залуу багш нарын хамтын үйл ажиллагааг сайжруулан тэгш оролцоог хангах зорилготой  “Хөвсгөлийн залуу багш-2024” урлаг, спортын тэмцээн болж 550 гаруй багш нар оролцлоо.

Багш нар сагсан бөмбөг, гар бөмбөг, шагай харваа, чөлөөт бүжгийн тэмцээн, цахим хичээл, илтгэл зэрэг 6 төрлөөр хурд хүч, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Нэгдсэн дүнгээр төвийн сургуулиудаас Гурван-Эрдэнэ сургуулийн хамт олон тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.

Хөдөө орон нутгийн сургуулиудаасИх–Уул сумын сургуулийн хамт тэргүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn