ХӨВСГӨЛ: Гурван-Эрдэнэ сургуулийн багш нар цомын эзэд боллоо
Хөвсгөл аймагт залуу багш нарын хамтын үйл ажиллагааг сайжруулан тэгш оролцоог хангах зорилготой “Хөвсгөлийн залуу багш-2024” урлаг, спортын тэмцээн болж 550 гаруй багш нар оролцлоо.
Багш нар сагсан бөмбөг, гар бөмбөг, шагай харваа, чөлөөт бүжгийн тэмцээн, цахим хичээл, илтгэл зэрэг 6 төрлөөр хурд хүч, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.
Нэгдсэн дүнгээр төвийн сургуулиудаас Гурван-Эрдэнэ сургуулийн хамт олон тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.
Хөдөө орон нутгийн сургуулиудаасИх–Уул сумын сургуулийн хамт тэргүүлсэн байна.