ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргаар Х.Тайванбаярыг батламжлуулах санал хүргүүлнэ

192



Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 17-р хуралдаан болж  Засаг дарга Д.Идэрмөнх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний улмаас сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцлээ. Энэ үеэр АН-ын бүлгээс нэр дэвшүүлээгүй бөгөөд МАН-ын бүлгээс  Х.Тайванбаярыг нэр дэвшүүлж нийт төлөөлөгч нарыг 98 хувийн саналаар Мөрөн сумын  Засаг даргад батламжлуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо.


Х.Тайванбаяр нь МУИС-ийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн.  2015-2017 онд МУБИС-д Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Эрдэнэт хотын Улс төр боловсролын академид “Төрийн удирдлага” мэргэжлээр мэргэшиж суралцсан. Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын МАН-ын даргаар ажиллаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn