ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт Мөстэй усанд сэлэлтийн олон улсын тэмцээн анх удаа болов
Хөвсгөл нуурт Мөстэй усанд сэлэлтийн олон улсын тэмцээн аравдугаар сарын 6-нд анх удаа болж, 8 улсын 15 тамирчин оролцсон байна. Тэмцээн болсноор Монгол Улс Олон улсын Мөстэй усанд сэлэлтийн холбоонд 92 дахь гишүүн нь болон элсэж байгаа юм.
Тэмцээн болсон өдөр Хөвсгөл нуурын ус +7,5 градусын дулаан байсан бөгөөд тамирчид 1,6 км-т сэлж хувийн амжилтуудаа ахиулсан байна. “Тэмцээнд Антарктид болон Хойд мөсөн далай, Английн хоолой, Балтын тэнгис зэрэг олон газар сэлж байсан Хойд Африк, Австрали, Англи, Герман, Польш, Мексик зэрэг 8 улсын туршлагатай тамирчид оролцлоо.
Мөн Олон улсын Мөстэй усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Рэм Баркай хүрэлцэн ирж, Монгол Улсад энэ спортыг хөгжүүлж, олон уралдаан тэмцээн явуулах боломжтой юм байна гэж дүгнэсэн” гэдгийг Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоог үүсгэн байгуулагч ОБЕГ-ын тамирчин Ш.Даваадорж хэлж байлаа.