“Сарлаг наадам-2023”-ыг өргөнөөр зохион байгуулна

451
Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”, мөн Хөвсгөл аймгаас зарласан зочлох жилийн хүрээнд “Сарлаг наадам-2023”-ыг долоодугаар сарын 20, 21-нд зохион байгуулах гэж байна.
“Сарлагийн наадам-2023”-ыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг “Далан булаг”-т зохион байгуулах юм байна.
Энэ удаагийн наадмыг сарлаг үхрийн уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн, “Сарлаг-2023” яруу найргийн наадам, сарлагийн бух шалгаруулах, үзэсгэлэн-худалдаа гаргах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулсан байна. Сумын малчин өрхийн орлогын 30 орчим хувийг сарлагийн ашиг шимээс бүрдүүлдэг байна.
Тус сум 2014 оноос эхлэн “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж, гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болж өргөжжээ. Улмаар “Сарлагийн наадам”-ыг Хөвсгөл аймагт гадаад, дотоодын жуулчид зочлоход зохион байгуулж буй аялал жуулчлалын эвэнт үйл ажиллагааны жагсаалтад оруулсан байна.
МОНЦАМЭ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn